2007-09-27

Ээждээ би очлоо

Ээждээ би очлоо
Үг Б.Дашзэвэг Ая Р.Ганбаатар

Алдрын дуурсал магтаал сонсохдоо
Аярах зүрхээ барьж ядан чагнав аа
Амин холбоотой сайхан ээждээ л
Айлдан хөөрөн дуулгаарай гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээждээ би очлоо доо

Төөрөг тавилангаар онож алдахдаа
Түгших зүрхээ тогтоон байж хайрлав аа
Тэнүүн ухаантай түшиг ээждээ л
Түрэгхэн яаран хүрээрэй гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн энддэгүй гэнэ лээ

Хань ижилдээ тунин гоморхохдоо
Хамгаас дотноо хайж ядан дурсав аа
Хоёр олдохгүй ганцхан ээждээ л
Хайлан уйлан очоорой гэв үү дээ

Эргэж золгохын эрхэм дээд
Ээждээ би очлоо доо
Ээжтэй хүн жаргадаг юм аа
Ээжтэй хүн эрхэлдэг юм аа

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen