2007-09-27

Хүүгийн дуу

Хүүгийн дуу
Үг Ц.Даваадорж Ая Н.Содномхүү

Унинаас зүүсэн эсгий үнэгээр
Унтахад домносон аав минь ээ
Сэрэхгүй тайван нойрсоход чагнаж
Сэтгэлээ сэмлэсэн ээж минь ээ

Баривчин дээлтэй хонгорхон насандаа
Босгоор орохдоо бүдэрч унахад
Сүүтэй шанагаа цалгиулж тавиад
Сандарч хурайлан аргадсан ээжий минь

Өөрөө унасан хүн уйлдаггүй
Өндөр болохоороо унахгүй гээд
Асгарсан сүүнээс магнай мялааж
Алгаараа толгой илсэн аав минь

Эрийн цээнд хүрсэн болзоонд
Ээлжлэн хүлээсэн ээж л аав минь
Эндүү ташаа явах вий гэхээс
Дэндүү хайрласан ээж л аав минь

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen