2018-05-16

Таксийн цоохор машин

Таксийн цоохор машин

Үг Д.Пүрэвдорж        Ая С.Мааяа
Таксийн цооохор машин нь хө
Дайрчих шахаад  өнгөрснийг яана
Ууртай ширүүн харсан чинь
Усан дагина байсныг яана.

Алаг бөөртэй машиныг хө
Амдан амдан гүйх  боллоо доо
Ахиад дайрвал дайраг гээд
Аандаа хүсдэг болчихлоо би

Таксийн цоохор машин нь хө
Дахиад  дайрчих шахсаныг яана
Хөөрөн баясаад харсан чинь
Хөрслөг залуу жолооч хялалзсаныг яана даа

Амраг хайрын сэтгэлд нь хө
Арын хаалга байдаг юм уу болов уу
Та минь наддаа туслаач дээ
Такси баазаар танилууд байна уу

Зүсий нь танихгүй машин нь хө
Зүг зүг рүү л цахилаад байна даа
Яая даа, яая даа зүрх минь
Яг  ингэж цохилоод байх юм

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen