2017-10-28

Уяхан хорвоон хань

Үг. Ж.Бадраа
Ая. С.Чойсүрэн

Нүүрнээс чинь туяа цацарч нэвт гийгүүлнэ ээ
Нүднээс чинь гэрэл бадарч тольт догдлуулна аа
Зүрхэнд чинь лянхуа дэлгэрч илт харагдна аа
Зүүдэнд минь наран мандуулж сүлд сэргээнэ ээ

Аа яа уяхан хорвоон хань мину зээ
Аа яа учран жаргаах амь буюу чи

Аашаар чинь орчлон баясаж од мишээмээр
Ажлаар чинь олон бахдаж сод жишээлмээр 
Санаанд чинь дэлхий дэвтэж навч нахиалмаар
Саруулд чинь дэнлүү асаж өвч гялбаамаар

Аа яа уяхан хорвоон хань мину зээ
Аа яа учран жаргаах амь буюу чи

Золбоот чи түүний зүрхэнд оч үсрээснээр
Золоор би түүний эрхэнд орж бишрээ еэ
Ашгүй чи ариун журмаа над хүртээснээр
Азтай би халуун илчий нь олж гялайжээ

Аа яа уяхан хорвоон хань мину зээ
Аа яа учран жаргаах амь буюу чи

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen