2016-05-20

Ромео Жульетта сонгодог жүжгийн дуу

УДЭТ-ийн 2015 оны нээлтийн жүжиг, Ромео Жульетта сонгодог жүжгийн дуу
Ая - Б.Чинбат
Үг - Р.Эмүүжин
Дуучин - Ц.Сарнай, Б.Замбалгарав


Гэрэлт нар сэтгэлд минь мандахыг чи минь мэдэв үү
Гэгээн хайр харцанд минь ургахыг чи үзэв үү
Зүрх минь зүгээ алдан чичрэхийг чи сонсов уу
Зүсний чинь сайханд би зүсрэн жаргах уу

Гэнэн сэтгэлд минь хайр гэдэг нь энэ юм уу
Гэрэлт зүрх минь чамтайгаа би үлдэж болох уу
Яагаад ийм гэгэлгэн юм бэ чи минь
Яагаад ийм яруухан юм бэ

Хаврын сар хажууд минь саатахыг чи минь харав уу
Хайрын дөл харцанд минь асахыг чи үзэв үү
Хэзээ би зүрхэнд чинь үүрээ засахаар очих вэ
Хэзээ би итгэлд чинь үүрд үлдэх вэ

Гэнэн сэтгэлд минь хайр гэдэг нь энэ юм уу
Гэрэлт зүрх минь чамтайгаа л үлдэж болох уу
Яагаад ийм гэгэлгэн юм бэ чи минь
Яагаад ийм яруухан юм бэ

Дахилт: Мянган жил чи намайг хайрлаж чадах уу чи минь
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу хонгор минь
Мянган жил би чамайг хүлээсээр хүлээсээр үлднээ хайрт минь
Маргааш учрах юм шиг үүрд чамайг хүлээнээ би чинь хайрт минь хайрт минь

Сэтгэл минь чиний өлмийд ургасан цэцэг юм уу даа
Сэтгэл минь чиний үдшээр хэлсэн үлгэрч юм уу
Хайр минь миний зүрхэнд эрхэлсэн наран билээ чи
Хайр минь миний зүүдэнд ирсэн саран билээ

Гэнэн сэтгэлд минь хайр гэдэг нь энэ юм уу
Гэрэлт зүрх минь чамтайгаа л үлдэж болох уу
Яагаад ийм гэгэлгэн юм бэ чи минь
Яагаад ийм яруухан юм бэ

Дахилт: Мянган жил чи намайг хайрлаж чадах уу чи минь
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу хонгор минь
Мянган жил би чамайг хүлээсээр хүлээсээр үлднээ хайрт минь
Маргааш учрах юм шиг үүрд чамайг хүлээнээ би чинь хайрт минь

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen