2016-03-03

Гэртээ ирлээ

Дэлхийг чимсэн нутгаа гэсээр
Дэнж гоёсон гэртээ ирлээ
Хайр гэрэлтсэн ханиа дуудсаар
Халуу дүүгсэн гэртээ ирлээ

Холын холоос санан санасаар
Хоног тоолон яарсаар ирлээ

Цовоо жаахан үрсээ дуудсаар
Цомцойж бүмбийсэн гэртээ ирлээ
Идээшиж дассан цайгаа бодсоор
Инээд цалгисан гэртээ ирлээ

Дахилт

Ховор сайхан нөхдөө зорьсоор
Хотол цугласан гэртээ ирлээ
Намайг хүлээсн бүхнээ санасаар
Наран хоймордсон гэртээ ирлээ

Дахилт

Хоёр сайхан бууралдаа золгохоор
Хорвоод ганцхан гэртээ ирлээ
Бодол нялхарсан сэтгэлээ дурссаар
Босго нь хотойсон гэртээ ирлээ

Дахилт

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen