2015-05-07

Эрдэнэ засгийн унага

Эрдэнэ засгийн унага нь
Эрвэлзүүлэнхэн жороо шүү
Элсэн манханд нутагтай шүү
Эмгэн буурал ээжтэй шүү

Товуу засгийн унага нь
Товолзууланхан алхаатай
Товцог толгодод нутагтай шүү
Тунчиг буурал аавтай шүү

Нарийн цагаан замаар нь
Насны багад дөгийлөө
Ногоон толгойд нутагтай
Номхон олон дүү нартай...


Keine Kommentare:

Kommentar veröffentlichen