Сайхан нутаг
Өргөө гэрийнх нь өнгө нь сайхан
Өвөг дээдсийнх нь удам нь сайхан
Шүүдэртэй нугынх нь цэцэг нь сайхан
Шүтлэгтэй уулынх нь нэр нь сайхан
Бурхнаас заятай Рашаантын ундрага
Буянаар хурайлсан Хүрэнтийн бэлчир ээ
Ай даа мөн чиг сайхан нутаг
Амьдрал хайрласан унаган нутаг
Голын урсгалынх нь уянга нь сайхан
Гоолиг охидынх нь зүс нь сайхан
Хүлэг морьдынх нь хурд нь сайхан
Хүчтэй эрсийнх нь бяр нь сайхан
Дулаанаа илгээсэн Сайхан уул аа
Дуугаар цалгисан Хулжийн голоо
Ай даа мөн чиг сайхан нутаг
Амьдрал хайрласан өлгий нутаг
Ургамал өвснийх нь шим нь сайхан
Уудаг айрагных нь амт нь сайхан
Ууртын дууных нь аялгуу нь сайхан
Уугуул нутагийн алдар нь сайхан
Жавар уяраасан Жаран цөнгөрөг
Жаргал хурайлсан Өрмийн нуур аа
Ай даа мөн чиг сайхан нутаг аа
Амьдрал хайрласан энхрий нутаг аа
Все очень красиво, был в Монголии в 2007. Хочу еще!
AntwortenLöschenХулжийн овоо- Хулжийн гол, Жаранцан өргөө- Жаран цөнгөрөг
AntwortenLöschenмяралзан шуугих ус нь хө тунгалаг сайхан урсана даа хө миний ариун сэтгэл нь мишээж
AntwortenLöschen