2014-05-02

Сайхан нутаг

Сайхан нутаг

Өргөө гэрийнх нь өнгө нь сайхан
Өвөг дээдсийнх нь удам нь сайхан
Шүүдэртэй нугынх нь цэцэг нь сайхан
Шүтлэгтэй уулынх нь нэр нь сайхан

Бурхнаас заятай Рашаантын ундрага
Буянаар хурайлсан Хүрэнтийн бэлчир ээ
Ай даа мөн чиг сайхан нутаг
Амьдрал хайрласан унаган нутаг

Голын урсгалынх нь уянга нь сайхан
Гоолиг охидынх нь зүс нь сайхан
Хүлэг морьдынх нь хурд нь сайхан
Хүчтэй эрсийнх нь бяр нь сайхан

Дулаанаа илгээсэн Сайхан уул аа
Дуугаар цалгисан Хулжийн голоо
Ай даа мөн чиг сайхан нутаг
Амьдрал хайрласан өлгий нутаг


Ургамал өвснийх нь шим нь сайхан
Уудаг айрагных нь амт нь сайхан
Ууртын дууных нь аялгуу нь сайхан
Уугуул нутагийн алдар нь сайхан


Жавар уяраасан Жаран цөнгөрөг
Жаргал хурайлсан Өрмийн нуур аа
Ай даа мөн чиг сайхан нутаг аа
Амьдрал хайрласан энхрий нутаг аа


3 Kommentare:

  1. Игорь Саха-уранхай14. Juni 2014 um 00:37

    Все очень красиво, был в Монголии в 2007. Хочу еще!

    AntwortenLöschen
  2. Хулжийн овоо- Хулжийн гол, Жаранцан өргөө- Жаран цөнгөрөг

    AntwortenLöschen
  3. мяралзан шуугих ус нь хө тунгалаг сайхан урсана даа хө миний ариун сэтгэл нь мишээж

    AntwortenLöschen