2013-09-25

Чандмань эрдэнэ

Чандмань эрдэнэ


Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халгих зүрхэнд шингэсэн гэгээтэй
Халуун голыг булгиулсан гоо чинь хө
Хасын туяаг ч булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан ааш чинь хө
Хадыг ч хайлуулах шидтэй еэ

Дэлгэр орчлонг ээсэн наран чи минь хө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт толтийг дэнслүүлсэн гоо чинь хө
Дэндүү холыг ч ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясаасан ааш чинь хө
Дэгжин бадрахын урамтай яа

Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсээр
Цэнгүүн салхийг хуурдуулсан чиг билээ
Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хө
Цэлгүүн долгион ярууссан чиг билээ
Цэгээн сарьдагийн зулайд нь ая маань хө
Цэрвүүч хадаасан чиг билээ

Чангалан татсан хуурын маань чавхдас нь байна хө
Чандлан хөгийг нь нийлүүлэнхэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу байна хө
Чармайн аясыг нь хөгжөөхөн байлтай даа
Чандмань эрдэнийн шинжтэйхэн чи минь хө
Чанадын ивээлээ хайрла даа

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen