2013-09-23

Уянга цагаан хуруу

Уянга цагаан хуруу

 Ятга: Мөнх-Эрдэнэ ( Бөртэ хамтлаг ) Үг: Ц.Сүхбаатар Ая: Н.Авирмэд

Намираа хоргой нэхийний
Найгал сорыг жигдлэхдээ
Наран ургуулж утас сүвлэх
Наалинхай чиний савхан хуруу

Тансаг хилэн нэхийгээ
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу

Сахлаг хамбан нэхийний
Шаглаа оёог тааруулан
Саран ургуулж угалз ороох
Сайхан чиний уран хуруу


Тансаг хилэн нэхийгээ
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу

Жийжүү торгон нэхийний
Зүсийг хоршин мэтгэхдээ
Хорвоог уярааж үйлс дээдлэх
Хонгорхон чиний уянга хуруу 


Keine Kommentare:

Kommentar veröffentlichen