2013-02-11

Цагаан сар

Цагаан сарын шинийн нэгэн
Болоод ирэвээ дээ хө ай хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөлөө дөө хө хө

Царайлаг төрсөн Янжиндуламдаа
Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө
Цагаан гурилын суумайг жигнэсэн чиг
Амт нь үгүй болно доо хө хө хө хө

Хоёр сарын шинийн нэгэн
Болоод ирвэл дээ хө хө ай хө
Хорхой толгой бүгдээрээ
Өндийгөөд ирнэ дээ хө хө хө

Хөөрхөн төрсөн Янжиндуламдаа
Санасныгаа хэлэвэл дээ хө хө ай хө
Хайдый ногоогоо зажлаад өгсөн чиг
Амт нь үгүй болно доо хө хө хө хө

Гурван сарын шинийн нэгэн
Болоод ирэвээ дээ хө хө ай хө
Гуу жалгаар ургасан ногоо нь болвол доо
Ганхаж найгаад ирнэ дээ хө

Гуниггүй төрсөн Янжиндуламдаа
Санасныгаа хэлбэл дээ хө хө ай хө
Гоодин фигээ зажлаад өгсөн чиг
Амт нь үгүй болно доо хө хө хө хө

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen