2013-02-02

Танго

Үг. Д. Батсүрэн
Ая. Л. Тараа
Алсын анхилуун цэцэгсийг
Зулсан юм шиг цасан дээр
Мөнгєн сарны туяанд
Хос залуус наадна
Мєнхийн тансаг дуу шиг
Танго танго бүжээд
Миний хонгор хайрын үгээ шивнэнэ
Цастай хүүрнэх найрсаг тангонд
Цэцгийн шугуй сарыг шєнєжин хүлээнэ
Цасан далай будраад
Цайдам дэлхий оддын гэгээг дуулна

Цав цагаан цас
Цэв цэнхэр танго
Ариухан хайр анхны цасаа
Ширхэг ширхэг над дээр бууж
Шүхэр шүхрээр чам дээр бууна
Танго танго танго

Алган дээр минь цагаан цас
Ширхэг ширхэгээр бууна
Амраг хайрын рашаан ч билүү
Амсья би амсья би
Уруул дээр чинь эрдэнийн илтэс
Хайлан уяран байна
Учрал хайрын рашаан ч билүү
Амсья би амсья би
Шинэхэн цасны ширхэг бүрийдээ
Зүрхний хайрыг шингээсэн юм
Шижир эрдэнийн илтэс бүхэндээ
Зүүдний халуун илгээсэн юм

Цав цагаан цас
Цэв цэнхэр танго
Ариухан хайр анхны цасаа
Ширхэг ширхэг над дээр бууж
Шүхэр шүхрээр чам дээр бууна
Танго танго танго

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen