2012-11-30

Ээжээ дурсана

Ээжээ дурсана

Хөөрхөн борлог мориороо
Хөндийгөө туулах сайхан даа
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэж асрах сайхансан

Ганган борлог мориороо
Газрын холыг туулна даа
Голын хайртай ээжийнхээ
Гараас нь хөтлөх сайхан даа

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу эргэхгүй
Эмгэн буурал ээж минь
Эргэж нададаа олдохгүй

4 Kommentare:

  1. баярлалаа. маш их баярлалаа.

    AntwortenLöschen
  2. Энэ дууны үгийг Санжжав гуай зохиосон юм л даа. Соц үед хэвлэн нийтлэх эрх нь хориглогдчихсон байхдаа Туул ресторанд бичсэн гэдэг.

    AntwortenLöschen
  3. Энэ дууны үг хэдэн зохиогчтой юм бэ? Пунцагбал, Хуушаан, гээд яваад байх юм. Аль нь вэ?

    AntwortenLöschen
  4. Энэ дууны үгийг Хуушаан, аяыг Пунцагбал зохиосон гэдэг дээ.

    AntwortenLöschen