2012-11-20

Дэндүү их санаж дээ би нутгаан




Дэндүү их санаж дээ би нутаг аа


Аав минь нэг л баяртай
Ардын дуугаа аялаж зүүдлэгдлээ
Алдуул морио нь ижилдээ очив уу
Алдрай үрээ алсаас ерөөв үү

Дэргэд минь адуу янцгаах шиг санагдана
Дэндүү их санаж дээ би нутагаа

Ээж минь нэг л хөөртэй
Эрлийн хүнийг тосож зүүдлэгдлээ
Эсэн мэндийн сураг сонсов уу
Энхрий үрээ алсаас ерөөв үү


Дэргэд минь адуу янцгаах шиг санагдана
Дэндүү их санаж дээ би нутагаа

Дэргэд минь адуу янцгаах шиг санагдана
Дэндүү их санаж дээ би нутагаа

Төөрөг заяаг минь хайрласан
Төгөлдөр сайхан монгол нутагаа
Хөөргийн дайтай чулуунаасаа би
Хүний нутагт үнэрлэж л яавна даа

Дэргэд минь адуу янцгаах шиг санагдана
Дэндүү их санаж дээ би нутагаа

Дэргэд минь адуу янцгаах шиг санагдана
Дэндүү их санаж дээ би нутагаа

Дэндүү их санаж дээ би хөх Монголоо

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen