Зүүдний Наран
Өвсний толгойд шүүдэр хяруутаад
Өмөг түшиг аавыгаа үгүйлэх юм
Сэтгэлд ургасан зүүдний наранд тань
Сэвлэг даах минь нялхаараа л явна даа
Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Над дээр асгардаг ч болоосой аав минь
Нялх балчир насанд минь эрхлүүлчихээд
Надтай үүрд байгаач ааваа
Нимгэн тэрлэг жиндэх сэрүүнд нь
Нөмөр дулаан өврийг тань үгүйлэх юм
Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Над дээр асгардаг ч болоосой аав минь
Хааяа зүүдэнд аав минь ирчихээд
Хамтдаа байгаа гэж ярих юм
Долоон бурхан одод тань мөргөөд
Дуундаа таныгаа мөнхрүүлж явна даа
Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Над дээр асгардаг ч болоосой аав минь
Нандин сэтгэлийн гүндээ би
Нулимс дуслуулан санах юм аавыгаа
Намираа цэнхэр бороо болоод
Над дээр асгардаг ч болоосой аав минь
Над дээр асгардаг ч болоосой аав минь
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen