2012-06-24

Хадамд гарсан бүсгүй

Хадамд гарсан бүсгүй  

Гэгэлзэн гэгэлзэн дууллаа чиг
Хадамд гарсан бүсгүй еэ
Гэнэхэн гэнэхэн бодлоо чиг
Ханьтай л хүний үр шүү дээ 

Хорвоод би чамаасаа 
Хожимдож төрөөгүй л еэ
Амьдрал харин чамайг минь
Арай л эрт эдлэж дээ 

Сэрвэлзэн сэрвэлзэн хонолоо чиг
Өвөртөлж унтахын эрхгүй
Сэмхэн сэмхэн бодлоо чиг
Өрөвдөж хайрлахаас хэтрэхгүй 

Хорвоод би чамаасаа 
Хожимдож төрөөгүй л еэ
Амьдрал харин чамайг минь
Арай л эрт эдлэж дээ

Зүүдлэн зүүдлэн сэрлээ чиг
Дэргэд байхгүй нь хонгор минь
Зүрхний тольтондоо байлаа чиг
Дэндүү холын бүсгүй еэ 

Хорвоод би чамаасаа 
Хожимдож төрөөгүй л еэ
Амьдрал харин чамайг минь
Арай л эрт эдлэж дээ

Хорвоод би чамаасаа 
Хожимдож төрөөгүй юм сан
Амьдрал харин чамайг минь
Арай л эрт эрлэж дээ

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen