2012-06-12

Алтан тоонот

Алтан тоонот

Элсний цагаан гэгээ сүүмэлзээд
Элгэн шаргал нутгийнхаа өнгийг
Уулзахын жаргалтай хүний орчлонд
Дурлалдаа эгээрч хамтдаа тосьё доо

Ай миний амраг цайныхаа дээжийг өргөөрэй
Алтан тоонотынхоо өрхийг цагаан сэтгэлээр татаарай

Зээрийн янзага цахилан дэгдэхэд
Зэргэлээ хотолсон нутгийнхаа хаврыг
Хуурын эгшигтэй сэтгэлийн диваажинг
Хайрандаа өлгийдөж хоёулаа угтья даа

Ай миний амраг цайныхаа дээжийг өргөөрэй
Алтан тоонотынхоо өрхийг цагаан сэтгэлээр татаарай

Асгаран мандах нарны өлгий
Ашдын заяатай нутгийнхаа өглөөг
Санахын тэнгэртэй чинийхээ хайраар
Салган сууж эрхлэн жаргая даа

Ай миний амраг цайныхаа дээжийг өргөөрэй
Алтан тоонотынхоо өрхийг цагаан сэтгэлээр татаарай
Ай миний амраг өглөөнийхөө тэнгэрийг ширтээрэй
Алтан нарныхаа цацрагийг өргөө гэртээ залаарай

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen