2011-11-26

Тэнгэрийн бүсгүй

Тэнгэрийн бүсгүй



Гэр дүүрэн гэгээ татуулсан
Гэргий зандан бүсгүй чи минь дээ
Гишгэсэн газартаа цэцэг ургуулсан
Гэзэгтэй зандан тэнгэрийн бүсгүй еэ

Нар саранд сөгдөж гуйсан юм аа
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Замлин гийтэл мишээл цацруулсан
Завилсан зандан амраг чи минь дээ
Энгэр цээжиндээ хүүгээ эрхлүүлсэн
Ижий зандан тэнгэрийн бүсгүй еэ

Нар саранд сөгдөж гуйсан юм аа
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Бүрт сарыг дуултал уяраасан
Бүүвэй зандан хонгор чи минь дээ
Эсгэсэн торгондоо уянга дагуулсан
Ивээл зандан тэнгэрийн бүсгүй еэ

Нар саранд сөгдөж гуйсан юм аа
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Нар саранд сөгдөж гуйсан юм аа
Нандин учрал байлгүй дээ
Аргагүй дээ аргагүй дээ
Тэнгэрийн бүсгүй чи минь, чи минь дээ

Нар саранд сөгдөж гуйсан
Нандин учрал байлгүй дээ чи минь дээ

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen