2011-11-26

Хайр өөрөө гайхалтай

Хайр өөрөө гайхалтай



Хайрт минь чи бид хоёрын учирсан үдшийг санаж байна уу
Тийм ээ би энэ хорвоод чамтай л учирсанд аа азтай

Монос цэцэглэх цагаар би чамтайгаа
Харц тулгаранхан учирсан
Мойл хархан нүдэн чамтайгаа би
Учирсандаа азтай
Шөнийн саран биднийг адислан таалж
Үдшийн болзоо минь
Үлгэр мэт гайхалтай

Хайр хайрандаа жаргадаг юм
Харц харцандаа уярдаг юм
Халуухан зүрхэндээ энхрийлдэг юм
Хайр өөрөө гайхалтай

Сэм сэмхэн үгүйлэх хайртайгаан би
Хайрын төгөлд учирсан
Сэрүүн салхинд жиндсэн гарыг минь
Атган суух нь түшигтэй
Шөнийн саран биднийг адислан таалж
Үдшийн болзоо минь
Үлгэр мэт гайхалтай

Хайр хайрандаа жаргадаг юм
Харц харцандаа уярдаг юм
Халуухан зүрхэндээ энхрийлдэг юм
Хайр өөрөө гайхалтай

Монос цэцэглэх цагаар би чамтайгаа
Харц тулгаранхан учирсан
Мойл хархан нүдэн чамтайгаа би
Учирсандаа азтай
Шөнийн саран биднийг адислан таалж
Үдшийн болзоо минь
Үлгэр мэт гайхалтай

Хайр хайрандаа жаргадаг юм
Харц харцандаа уярдаг юм
Халуухан зүрхэндээ энхрийлдэг юм
Хайр өөрөө гайхалтай

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen