2011-09-12

Эр хүн



Эр хүн

Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг
Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй
Чинхүү хайрын эх эцгийн алинд ч
Чангалсан сэтгэлийн уяа үнэд хүрдэг

Энэрэл хайр судсанд чинь лугшдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амь, амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын адьбиш түшиг эр хүн байна

Уулыг өргөх хүчтэй мөртлөө
Өлгийтэй хүүхэддээ хайраар сөгддөг
Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Хайрын тань хүндэт бөхийлөө дөө гэж
боддог

Энэрэл хайр судсанд чинь лугшсан
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амь, амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын адьбиш түшиг эр хүн байна

Энгэрийг нь түшихэд дулаахан Хан-Уул
Ярихыг нь сонсоход хуурын эгшигтэй
Эгэлхэн нэг нь од харвалаа гэхэд
Элэг эмтрэм харуусан уйлдаг

Энэрэл хайр судсанд чинь лугшсан
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амь, амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын түшиг эр хүн байна

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen