2011-09-04

Таван Эрдэнэ

Таван Эрдэнэ

Энгэрийн яргуй цасан дор зүүдлэхэд
Эхний төл наран наашилж цангинана
Эзэн малчны магнай тэнийн баярлаад
Эх орны минь сүрэг нэмлээ гэж дуулна

Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ

Жаврын үзүүр уярч цаг наашлахад
Цэлмэг шөнийн од шиг төлөөр сүрэг баяжна
Өнгө аялгуу зохицон чихнээ ялдам таацаад
Өнөр малчны хот таван эрдэнийн далай


Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ

Анхны бороо цэцгийн дэлбээг таалахад
Таван эрдэнэ дэлхийд үрээ хайрлана
Хотол олон төлийн дуундаа баясахад
Хорвоогийн наран саатан байж чагнана

Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ
Таван бүлээн зүс таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн амьд таван эрдэнэ

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen