2011-04-23

Бүсгүйн заяа

Сонсох: mongolduu.com





Бүсгүйн заяа


Уйдаж л сууна даа бүсгүйн заяа минь
Уудмын холд юм уу даа ханийн зураг минь
Уйтай шөнийн уртад үнэрийг чинь үгүйлж
Уйсан олны дунд царайг чинь хайна

Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юм уу даа

Дуулж л явна даа бүсгүйн сэтгэл минь
Дуучин хорвоод ирэх амрагийн заяа минь
Хоёр нарны хооронд дүрийг чинь үзэж
Худал үнэнийн дунд ганцхан чамайгаа бодсон

Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юм уу даа

Уйлж л сууна даа бүсгүйн зүрх минь
Өвлийн илчинд ирэх холын зураг минь
Өгсөж уруудахын алинд нь ч цээжийг чинь түшье
Урамшиж гомдохын хоёуланд нь ч үгийг чинь сонсъё

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen