2019-04-27

АЛТАНЗУЛ

Навчинд тунасан шүүдрээр
Ганган цэцэг нь дэлгэрдэг
Нарны тансаг гэрлээр
Галбирхан бие нь төлждөг

Газар эхээс заяатай
Ганган цэцгийн дэлбээг
Хүн та өөрөө
Хөндөж битгий таслаарай

Сарны мөнгөн туяанд
Сайхан дэлбээ нь гялбадаг
Салхины урихан илбээнд
Салаахан иш нь туялздаг

Дахилт

Бие биеэ түшээд
Орчлонд ханьсан ургадаг
Бэл бэлээ дэрлээд
Онгон тагтад соёолсон

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen