Дөч гарсан насанд минь чи
Ахиж амталсан алим
Дээдэд хамтдаа давхцсан
Ганцхан шөнийн жаргал минь
Аргадаж эвлэж усалсан
Ариухан нандин цэцэгхэн минь
Амьдадаа хэзээ ч мартахгүй
Насны тод жаргал минь
Хосын хорвоод учирсан
Хоёр зүрхний хэмнэл
Хоёулаа хамтдаа сандарсан
Хамгийн гэгээн учрал минь
Хоёрхон биенээсээ салаагүй
Ариухан нэгхэн нууцхан минь
Холын холоос дурсах идэр насны
Гал халуун дурсамж минь
Хайрын орчлонд ууссан гал шиг
Залуу халуухан эхлэл минь
Халуун хөлсөө нийлүүлсэн миний
Хамгаас үнэтэй цэг минь
Хаанаас ч хайгаад олохгүй
Хатан гоо үзэсгэлэн минь
Нандин тэр л нууцаа
Надтай хоёул хадгалсан
Нартад анх учирсан чамайгаа
Бодон дурсах юм хонгор минь
Намтар түүхээ надаас нуусан
Үүрийн цолмон од минь
Хайрын орчлонд ууссан гал шиг
Залуу халуухан эхлэл минь
Халуун хөлсөө нийлүүлсэн миний
Хамгаас үнэтэй цэг минь
Намайг дотроо хааяа дурсаад,
инээмсэглэж байгаа болов уу.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen