2025-03-15

Амьдрал аа би чамд хайртай

Ирсэн нь болбол буцах болдог дэлхийд
Энгэрээ түшээд өвгөд минь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс нь төрдөг юмаа
Эхийн хэвлийгээс хүйгээр салавч
Эх орноосоо амь минь салдаггүй

Амьдрал аа ,амьдрал аа би чамд хайртай
Хүслээ дагаад хяслан ирдэг хорвоод
Хүссэн бүхэн санаснаар болдоггүй ч
Хүний хүү чинь зорьсондоо хүрдэг юм

Аавын голомтоос галаа таславч
Алаг үрийнхээ хайраа тасалдаггүй
Амьдрал аа , амьдрал аа би чамд хайртай
Жаргал зовлон ээлжлэн байдаг орчлонд

Хагацлын сүүдэрт зүрх дааран уйлдагч
Хайрын нөмөртөө уужран дуулдаг юм
Амин насныхаа урсгал тасравч
Алтан ургийн хэлхээ тасардаггүй
Амьдрал аа , амьдрал аа би чамд хайртай

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen