2017-08-01

ХАРЦ БУЛААМ

ХАРЦ БУЛААМ

Харц булаам дөлгөөхөн ялдам мишээгээд
Хараад ханашгүй ухаалаг гоё нүдээрээ
Хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо царайтай
Хэнийх ч биш миний л амраг

Надаас өөр хүн чамд байдаг бол
Надад тэр чинь юутай гуниг вэ?
Замбуулин хорвоог туулъя гэвэл
Заяа тавилангаараа заяа тавилангаараа 
Би чинь азтай хүн

Хайрын тэнгэр итгэлийн гэгээтэй
Ханийн хайранд дурлалын өнгөтэй
Аливаад хэрсүү ухаалаг гоё зантай
Аяа энэ бол миний л амраг 

Надаас өөр хүн чамд байдаг бол
Надад тэр чинь юутай гуниг вэ?
Замбуулин хорвоог туулъя гэвэл
Заяа тавилангаараа заяа тавилангаараа 
Би чинь азтай хүн

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen