2015-04-01

Самрын гурван толгой

Самрын гурван толгой

Самрын гурван толгойгоо
Сайвар саарлаараа туулна аа
Санааны амраг чамтайгаа
Санан сууж найрлая


Үзмийн гурван толгойгоо
Үрээ саарлаараа туулна аа
Үеийн бяцхан чамтайгаа
Үерхэн сууж найрлая аа

Зэгэстийн гурван толгойгоо
Зээрд халзнаараа туулна аа
Зүрхний амраг чамтайгаа
Зүйчлэн сууж найрлая аа

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen