2014-12-03

Цэргүүд дуулж байна

Алсаас зорьсон цэргийн хуаран минь
Харин өнөөдөр хоцорлоо ай хө

Хороо цэрэг минь хороо минь баяртай баяртай

Хайртай ээждээ үнсүүлж мордохдоо
Асгаруулж үзээгүй нулимс аа
Халагдаад явах тэрхэн мөчид
Харин би чинь тэвчиж чадсангүй ээ ай хө

Хороо цэрэг минь хороо минь баяртай баяртай

Зэрэгцүүлж тавьсан жанзгай минь
Зэрэгц командтай дүү нар минь
Алсын тусгалтай акка буу минь
Харин өнөөдөр хоцорлоо ай хө

Хороо цэрэг минь хороо минь баяртай баяртай

Гэр минь болсон казармдаа
Гэргий болсон орлогч минь
Бүхнийг хамарсан өглөөний бослого
Бүдээрээ жагссан жагсаалын талбай ай хө

Хороо цэрэг минь хороо минь баяртай баяртай

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen