2014-10-15

Хайрхан уулын бараа

Хайрхан уулын бараа

Сэвшээ хонгор салхиараа илбэн
Сэвлэг даахийг минь сэрвээж торниулсан
Цэрвүү холоос санаашран суухад
Сэтгэл минь дотор тодорхой байдаг

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юм аа
Хайртай буурал аав ээждээ
Очих бүр минь заяа юм аа

Нутаг усаа шүтэж явахын
Нууцхан хайрыг өвгөдөөсөө өвлөсөн
Нуурын шувууд шиг дуулаад мордовч
Нулимстай нүдэнд минь илхэн байдаг

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юм аа
Хайртай буурал аав ээждээ
Очих бүр минь заяа юм аа

Дэвэн нисдэг жигүүртэн хүртэл
Дэнж нууранд аа өнжин хоргоддог
Дэргэдийн нөхөр нэрийг нь хэлэхэд
Дээж айргийнх нь үнэр сэнгэнэдэг

Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юм аа
Хайртай буурал аав ээждээ
Очих бүр минь заяа юм аа

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen