2014-08-31

Монголоо санасан сэтгэл

Монголоо санасан сэтгэл

Мөнхийн ариун усыг олох гэж
Эжийгээ орхиод гарсан ч биш дээ
Мөрөөдлийнхөө үзүүрээс атгах гэж
Хүний нутагт зүтгэж л явна даа би

Хоёр зуун насыг наслах гэж
Хүний нутгийг зорьсон ч биш дээ
Хоёрын хоёр нарыг үзэх гэж
Хүний нутагт юугаа ч хийлээ би

Салхи нь хүртэл үнсээд л угтах
Сайхан Монголдоо очьё доо байз
Сэтгэлээ чилээж хүүгээ хүлээсэн
Сэмэрсэн ижийдээ түргэн очьё доо

Хөрст дэлхий өөртөө нар зөв даялхын аяс тул
Хол ойрын ялгал байгаа ч уу үгүй ч үү
Харин хоолойд торсон нулимс зүрх чиглэхийн цагт
Хүний газраас нутгаа санана гэдэг юутай уйтай

Дэлхийн дайтад байгаа монголчуудаа
Дэлгэр Монгол чинь та нарыгаа санаж байна шүү дээ

Цэнгэл жаргалын амтанд умбаагүй
Нутгаа ямар мартсан ч биш дээ 
Цэцэг нь хүртэл өндийж хүлээсэн
Цээжний нутгаа зүүдэлж явна би

Ээжээсээ хүү нь ахиад мэндлэх гэж
Энэ л хорвоод залбирсан ч биш дээ 
Ааваасаа илүү ачлал олох гэж
Алаг дэлхийг туучсан ч биш дээ

Салхи нь хүртэл үнсээд л угтах
Сайхан Монголдоо очьё доо байз 
Сэтгэлээ чилээж хүүгээ хүлээсэн
Сэмэрсэн ижийдээ түргэн очьё доо 
Сайхан Монголоо санаад ирлээ дээ...


Keine Kommentare:

Kommentar veröffentlichen