2014-02-06

Шинэ он

Үг С.Батболд
Шинэ он

Зүүд нойронд минь үзэгдсэн
Зөөлөн сахалт өвөө минь
Үүр шөнийн зааг дээр
Үүргэвчнээсээ бэлэг өгсөн
Ойн баавгай, дэлдэн туулай
Үнэг чоно бүгд баясаад
Шинэ он, шинэ жил гарлаа гээд
Цасан охин надад хэлсэн

Шинэ он гарлаа, гарлаа
Шинэ жил ирлээ, ирлээ
Шинэ он гарлаа, гарлаа
Шинэ жил ирлээ, ирлээ
Шинэ он гарлаа

Зүүд нойронд минь үзэгдсэн
Зөөлөн сахалт өвөө минь
Үүрийн гэгээ мандахаас өмнө нь
Ой руугаа буцлаа
Ойн баавгай, дэлдэн туулай
Үнэг чоно, бүгд явсан
Шинэ он, шинэ жил харин надтай
Цасан ширхэг болж үлдсэн

Шинэ он гарлаа, гарлаа
Шинэ жил ирлээ, ирлээ
Шинэ он гарлаа, гарлаа
Шинэ жил ирлээ, ирлээ
Шинэ он гарлаа

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen