2013-05-08

Хархан нүдтэй бүсгүй

Өдөржин үгүйлж шөнөжин зүүдлээд
Өр зүрхний янаг минь
Хүслээ чамдаа хэлсэн шүү
Хүлээж л сууна уу сар жилүүдээ

Хорвоогийн араншинг зөөллөсөн
Хаврын сайхан улирал минь
Хайрын сэтгэлийг гэгэлзүүлсэн
Хархан нүдтэй бүсгүй минь дээ

Сайхан инээж намайг аргадаад
Сэтгэл зүрхний амраг минь
Үйл заяаны дэнсэн дээр
Үгүйлж л явна даа чамайгаа би

Хорвоогийн араншинг зөөллөсөн
Хаврын сайхан улирал минь
Хайрын сэтгэлийг гэгэлзүүлсэн
Хархан нүдтэй бүсгүй минь дээ

Он жилүүдийг чамтайгаа угтаж
Оддын доор зугаалахсан
Сарны доорх шувуудыг
Сэтгэлдээ тэрлэж хамтдаа жаргая даа

Хорвоогийн араншинг зөөллөсөн
Хаврын сайхан улирал минь
Хайрын сэтгэлийг гэгэлзүүлсэн
Хархан нүдтэй бүсгүй минь дээ 2х

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen