2013-04-14

Баяртай угтъя чамайгаа


үг: Р.Минжирмаа ая: УГЗ Г.Алтанхуяаг

Боргын голын ус нь ээ
Боргио хаялан долгих шиг
Борхон зүрх минь цохилсоор
Болзоот чамайгаа мөрөөднө




Борхон зүрх минь цохилсоор
Болзоот чамайгаа мөрөөднө

Зүйлын голын ус нь ээ
Зүлгээ дагаад жирэлзнэ
Зүрхний хайртай чамайгаа би
Зүүд нойрондоо мөрөөднө

Зүрхний хайртай чамайгаа би
Зүүд нойрондоо мөрөөднө

Сурлагын өндөр амжилтаар
Сургуулиа төгсөөд очно оо би 
Бахтай хөдөлмөрийн дээжээр
Баяртай угтъя чамайгаа

Борхон зүрх минь цохилсоор
Болзоот чамайгаа мөрөөднө

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen