2013-03-23

Арав гэж юу вэ

Нэг гэж юу вэ?
Алтан дэлхий нэг нартай
Аливааг тэтгэх онц ачтай

Хоёр гэж юу вэ?
Морин хуур хоёр чавхдастай
Уран аяар уяраах увидастай

Гурав гэж юу вэ?
Аяний тулга гурван тулгууртай
Ассан гал өөдөө бадраатай

Дөрөв гэж юу вэ?
Хүлэг морь дөрвөн туйраатай
Хүссэн газар хүргэх шанадастай

Тав гэж юу вэ?
Таван хошуу таван дэлбээтэй
Та бид энх тайвны хүмүүсээ

Зургаа гэж юу вэ?
Ачааний машин зургаан дугуйтай
Алтан тариа талаас зөөгөөстэй

Долоо гэж юу вэ?
Сар болгон долоон гаригтай
Сайн үйлсийг бүтээх учиртай

Найм гэж юу вэ?
Эргэн тойрон найман зовхистой
Энэ дэлхийд найрамдал хэрэгтэй

Ес гэж юу вэ?
Эх орон минь есөн эрдэнэтэй
Эзэн болсон бидэнд бахдалтай

Арав гэж юу вэ?
Хүн бүхэн арван хуруутай
Хүссэн бүхнээ бүтээх чадалтай

1 Kommentar:

  1. Зургаа гэж юу вэ гээд доошоо юу ч байхгүй юмуу?

    AntwortenLöschen