2012-12-04

Эхийн тухай дуу

Эхийн тухай дуу


Анх удаа алхаж байгаа хүүгээ эх нь
Ар өврөөс нь дэмжихийг үзээд

Ай хө зэ хө
Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа

Цонхон дороос хоол олоод борхон болжмор
Цохолж ангаахайдаа нисэхийг хараад

Ай хө зэ хө
Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа.

Цөөрмийн усанд дэгдээхэйгээ сэлж сураг гэж
Цөхөртлөө харуулдагч ангирыг үзээд

Ай хө зэ хө
Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа.

Өөрөөсөө өчнөөн өндөр хүүгээ үнсэх гэж
Өвөр өөд нь зүтгэгч эхийг хараад

Ай хө зэ хө
Ээжийгээ би зүйрлэнхэн санадаг даа.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen