Хайрыг хүнийх болсноор алддаггүй
Цаг цагаараа байсангүй чамтай байх хугацаа дуусаж
Бие биедээ уусаж байсан бидний сэтгэл хөрөн унтарч
Ариун хайр минь чи надаас алхам алхмаар холдсон
Алаг хорвоод бидний үерхэл хагацал болон төгсжээ
Би чамайгаа дэргэдээ үүрд байлгана гэж өөртөө амлачхаад
Би тэр үгэндээ хүрч чадалгүй чамайгаа алдахдаа
"Аз жаргалд би хэзээ ч гэсэн багтаж чадна"
Асгарах нулимсаа бариж дийлж би ядаад
Амьдралдаа би чамайгаа алдсандаа
Одоо ч харамсдаг
Чи минийх байснаа сандаг уу
Хайрыг хүнийх болсноор алддаггүй
Дандаа намайг гомдоодог байсан ч би чамайг мартдаггүй
Хүрч чаддаггүй би зөвхөн хайлдаггүй цас намар ганддаггүй навч
Зүрхэнд чинь одоо ч гэрэлтдэг тэр л хайрын нэр цор ганц
Сайхан байсан тийм ээ
Санаж байна уу хайрт минь
Саяхан хүртэл чи миний энгэрт эрхэлж
Хэн нэгнийг бүү гомдоо
Хэн нэг нь тэгвэл чамайг гомдооно
Нар үргэлж чамд дээр тусахгүй
Нэг л өдөр чамаас холдоно
Нүдэнд танил төрөх чинь эзгүйрэхэд нэг л үгүйлээд
Нүцгэрсэн мод шиг сэтгэлээ хагацлын салхинд гөвүүлээд
Номын сүүлийн хуудас шиг хаавал төгсчих юм шиг
Насан залуу цагийн минь зүү нь зогсчих юм шиг
Дурсамж дүүрэн хайрынхаа цэцэрлэгээр дандаа ганцаараа
Дурлал хагацал хоёр минь нөхөрлөсөн ч нэг л харцаараа
Дурсамжинд хүлүүлсэн сэтгэлээ түүнд өгсөн итгэлээ
Дутуухан жаргалаа ихэд үнэлсэн зүүднээсээ би сэрлээ
Би чамайгаа дэргэдээ үүрд байлгана гэж өөртөө амлачхаад
Би тэр үгэндээ хүрч чадалгүй чамайгаа алдахдаа
"Аз жаргалд би хэзээ ч гэсэн багтаж чадна"
Асгарах нулимсаа бариж дийлж би ядаад
Амьдралдаа би чамайгаа алдсандаа
Одоо ч харамсдаг
Нэг л өглөө чи минь үгүй ганцаардал намайг нөмөрнө
Амьдралынхаа эхний шатыг би ганцаараа өгсөнө
Гэвч удаан үргэлжилнэ чамгүй өнгөрөх өдөр хоног намайг зовооно
Гэвч чамайг надаас дэндүү холдуулсан
Маргаашийг би таахгүй
Магад бид хамт байхгүй
Ганц ч удаа чамаас минь өөр надад хэн ч байхгүй
Чи бидний зам нэг өөр
Чиний минь харц нэг өөр
Бусдаас илүү хайрт минь чи миний л хүн
Хайрласан би бүхий л сэтгэлдээ
Хармлаж явдаг чамайг зүрхэндээ
Чинийхээ царайг хармаар байна
Надад итгэлдээ
Эргээд ирэхийг чинь тэврээд үнсэхийг чинь
Мартагдах шахсан чиний царай төрхийг чинь
Шөнө болгон ахин дахин давтагдах тэр л зүүд
Өглөө сэрэхэд дэргэд минь чи байхгүй нь хамгийн хэцүү
Би чамайгаа дэргэдээ үүрд байлгана гэж өөртөө амлачхаад
Би тэр үгэндээ хүрч чадалгүй чамайгаа алдахдаа
"Аз жаргалд би хэзээ ч гэсэн багтаж чадна"
Асгарах нулимсаа би бариж дийлж ядаад
Амьдралдаа би чамайгаа алдсандаа
Одоо ч харамсдаг
Би чамайгаа дэргэдээ үүрд байлгана гэж өөртөө амлачхаад
Би тэр үгэндээ хүрч чадалгүй чамайгаа алдахдаа
"Аз жаргалд би хэзээ ч гэсэн багтаж чадна"
Асгарах нулимсаа би бариж дийлж ядаад
Амьдралдаа би чамайгаа алдсандаа
Одоо ч харамсдаг
ystoi ix bayrlalaa
AntwortenLöschen