Нүдний үзүүрт зэргэлсэн
Шаргын уудам говиод хө
Хайрын булаг бургилсан
Миний ээж минь суудаг юм хө
Очих цаг минь болоогүй ч
Өдөр цагаар гэгэлзээд
Оргилсон тоос босох бүрийд
Ширтэн хүлээдэг нь учиртай юм хө
Нисэн явдаг шувуу ч хө
Зүсэн үлээдэг салхи ч хө
Халуун сэтгэлийг дамжуулаад
Хайрын дууг чинь аялан сууна хө
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen