Эхийн тухай дуу
Үг. Төрийн соёрхолт зохиолч П.Пүрэвсүрэн
Ая. Хөгжмийн зохиолч Ч.Нянгар
Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа
Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг нь мэдсэнгүй
Өрөвдөж явлуу ээжийгээ
Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан
Өвсний толгой цайраад байна
Өвөл болохын шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй дуулах юм
Ижийгээ санасны шинж үү дээ
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ очих юм сан
сайхан дуу шүү амжилт
AntwortenLöschen