Янжуур тамхг татъя гэвэл
Янзын үнэр ханхалаад байна хө
Янагийн маань сэтгэл янзаараа байвал
Яагаад ч гэсэн уулзана даа хө
Үзмээр нэрсэн архийг болвол
Үнэртэж суугаад ч согтдог юмаа хө
Үеийн жаахан чамтайгаа би чинь
Үерхэж суугаад жаргана даа хө
Алимаар нэрсэн архийг болвол
Амсаж суугаад ч согтдог юмаа хө
Амраг жаахан чамтайгаа би чинь
Алиалж суугаад жаргана даа хө
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen