2012-05-01

Хонгор чамдаа


Хонгор чамдаа



Холын тэнгэрийн одод бүхэн нутгийг минь санагдуулна
Харийн газрын бүсгүйчүүд хонгор чамтай минь ижилгүй
Оройдоо чамайгаа бодон бодсоор ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулья


Зуны шөнийн одод болгон зулай дээр минь байвал
Зул шиг гэгээхэн чамтайгаа зүүдэндээ л учирах юм аа
Оройдоо чамайгаа бодон бодсоор ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулья


Тэнгэрт гялалзах ододыг ажихад тэртээх нутаг минь санагдна
Тэгш сайхан чамайгаа бодхоор тэнүүн сэтгэл минь уужирна
Оройдоо чамайгаа бодон бодсоор ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулья


Оройдоо чамайгаа бодон бодсоор ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулья
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулья аялан дуулья

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen