2011-12-29

Шинэ жил

Шинэ жил

Сувд эрдэнийн чимэгтэй
Сүлд ногоон модоо
Дун цагаан сахалтай
Дүн өвлийн ааваа

Ая аяаа дагаад
Дуулан дуулан эгшиглэе
Ар араа дагаад
Тойрон тойрон эргэлдэе

Энхийн цагаан тагтаа шиг
Эвэн дэвэн бүжиглэе
Ирж яваа галуу шиг
Тойрон тойрон бүжиглэе

Ая аяаа дагаад
Дуулан дуулан эгшиглэе
Ар араа дагаад
Тойрон тойрон эргэлдэе

Ойн хүрэн баавгай шиг
Майжиг жажиг алхалъя
Овт улаан үнэг шиг
Оотон соотон бүжиглэе

Ая аяаа дагаад
Дуулан дуулан эгшиглэе
Ар араа дагаад
Тойрон тойрон эргэлдэе

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen