2011-10-29
Хөдөө нутаг сайхан
Хөдөө нутаг сайхан
Алсын анирхан уулс дундаа
Агаарын ариухан нь хөдөө юм аа хө
Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа хө
Уулс, үүлс гүнд нь тусах
Усны тунгалаг нь хөдөө юм аа хө
Урт насалж удаан жаргамаар
Урамтай сайхан нутаг юм даа хө
Цэлмэг тэнгэрийн од тоолон
Цэцэг нь түгсэн хөдөө юм аа хө
Цэвэрхэн охид нь хань болмоор
Цэнгүүн сайхан нутаг юм даа хө
Хүний санаа ариухан цагаан
Хүрээлж угтсан хөдөө юм аа хө
Хүчин хүргэж бүл нэмээд
Хүсэм сайхан нутаг юм даа хө
Abonnieren
Kommentare zum Post (Atom)
Цэвэрхэн охид нь хань болмоор
AntwortenLöschenОд мод тоолуулнаа наадах чинь.
AntwortenLöschen;) эхний хоёр бадаг нь аятайхан дуу шүү
AntwortenLöschen