2011-05-17

Баруун монгол бүүвэй

Баруун монгол бүүвэй

Хараацай шувууны дэгдээхэй шигээ
Харцан дундуураа дуудаад байна уу даа
Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй бүүвэй

Галуу шувууны дэгдээхэй шигээ
Ганганаад ээжийгээ дуудаад байна уу даа
Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй бүүвэй

Өвөөлж шувууны дэгдээхэй шигээ
Өндөлзөөд юугаа хараа вэ
Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй бүүвэй

Өөр хувилбар нь

Ангир шувууны дэгдээхэй шиг
Алсаас ээжийгээ дуудаад байна
ээ бүүвэй, бүүвэй

хараацай шувууны дэгдээхэй шигээ
харцан дундаа дуудаад байна
ээ бүүвэй, бүүвэй

Галуу шувууны дэгдээхэй шиг
Гадасаас ээжийгээ дуудаад байна
ээ бүүвэй, бүүвэй

Хайртай хонгор үр минь чи
Халуун манцуйндаа унтаарай миний хүү
ээ бүүвэй, бүүвэй, ээ

3 Kommentare:

  1. Энхрий хонгор үр минь чи
    Ээжийнхээ өвөрт унтаарай
    г.м. цааш нь зохиогоод дуулвал болох юм шиг байна.

    AntwortenLöschen
  2. duug ni taviad ogooch th uu?

    AntwortenLöschen
  3. https://www.youtube.com/watch?v=4aUwArCEq-E

    AntwortenLöschen