2011-03-25

Ижий нутаг

Ижий нутаг

Ургахын шар наран шингээд
Бурхны тэр зайд
Унтахын төдий нойрондоо
Дэргэд минь байдаг ээжий

Унтаад л харагдсан даа гэж
Зүүдээ манасан ээжий
Уйлаад л үлдэх үртэй гэж
Зүрхээ жаргаах ээжий



Зүүдэнд аргадах хайраараа
Зүүн хацрыг минь үнсээд
Зүүрмэглэх төдий нойрондоо
Зүрхэндээ нөмөрлөдөг ээжий

Унтаад л харагдсан даа гэж
Зүүдээ манасан ээжий
Уйлаад л үлдэх үртэй гэж
Зүрхээ жаргаах ээжий

Эргээд эргээд харахаар
Ээжий минь нутаг удамтай
Ээрэм талд зоргоороо
Энгэр дээрээ нулимстай

Унтаад л харагдсан даа гэж
Зүүдээ манасан ээжий
Уйлаад л үлдэх үртэй гэж
Зүрхээ жаргаах ээжий

Унтаад л харагдсан даа гэж
Зүүдээ манасан ээжий
Уйлаад л үлдэх үртэй гэж
Зүрхээ жаргаах ээжий
Зүрхээ жаргаах ээжий

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen