2010-12-21

Шинэ жил ирлээ

Сонсох: mongolduu.com

Шинэ жил ирлээ

Шив шинэхэн цагаахан цас
Шинэ өглөөтөэй учиран золголоо
Ширхэг ширхэгээр хаялан орсоор
Шинэхэн хосуудын сэтгэлийг мялаасан


Өнтөй өвлийн цагаахан цас
Өөрийн өнгөтэй учран золголоо
Өндөр тэнгэрээс хаялан орсоор
Өхөөрдөм хүүхдүүдийн сэтгэлийг мялаасан

Шинэ жилийн баярыг хүргэе
Шинэ оны мэндийг дэвшүүлье
Та нартаа сайн сайхныг хүсээд,
Шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд та нартаа хүсье, бид бүгдээс

Happy new year! Happy new year!
Дуулан бүжин цэнгэн наадацгаая

Хүсэн хүлээсэн шинэ жил ирлээ
Хүний өглөөтэй учиран золголоо
Хүж эх дэлхийдээ гоёлоо нэмсэн
Хүн ардынхаа сэтгэлийг мялаасан

Ганган хээнцэр гацуурхан модод
Гоёлын зүүлттэй учран золголоо
Гялалзан анивчих одод гэрэлтсээр
Гадаа гэртгүй хотыг мялаасан

Шинэ жилийн баярыг хүргэе
Шинэ оны мэндийг дэвшүүлье
Та нартаа сайн сайхныг хүсээд,
Шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд та нартаа хүсье, бид бүгдээс

Happy new year! Happy new year!
Дуулан бүжин цэнгэн наадацгаая

ба ба бара баа аа :) (mongollyrics.blogspot.com)

Шинэ жилийн баярыг хүргэе
Шинэ оны мэндийг дэвшүүлье
Та нартаа сайн сайхныг хүсээд,
Шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд та нартаа хүсье, бид бүгдээс

Happy new year! Happy new year!
Дуулан бүжин цэнгэн наадацгаая


Шинэ жилийн баярыг хүргэе
Шинэ оны мэндийг дэвшүүлье
Та нартаа сайн сайхныг хүсээд,
Шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд та нартаа хүсье, бид бүгдээс

Happy new year! Шинэ жил ирлээ
Happy new year! Шинэ он гарлаа
Дуулан бүжин цэнгэн наадацгаая Дуулан бүжин цэнгэн наадацгаая

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen