2010-11-25

Шинэ жилийн үдэш

Сарантуяа - Шинэ жилийн үдэш

Цастай гудамж гантиг шиг цайж
Цацрах гэрлээр туяарч мишээхэд
Холын тэнгэрт одод инээн
Хонгор чи минь дэргэд ирнэ


Энэ жилийн эхний наадам
Шинэ жилийн шөнө сайхан аа
Энэ жилийн эхний наадам
Шинэ жилийн шөнө сайхан аа

Ганган гацуур хоймор эзлээд
Галтай насны хийморь бадраана
Бүхнийг цэнгээн танхим хөвнө
Бүжиг дундаа бид энд хөвнө

Өнө мөнхийн хайрын дурсамж
Шинэ жилийн шөнө сайхан аа
Өнө мөнхийн хайрын дурсамж
Шинэ жилийн шөнө сайхан аа

Жаргалтай инээд эндээс хайлан
Жавартай шөнийн агаарт ниснэ
Бүгдээр бид эвийг дуулна аа
Бүтээх үйлсийн энхийг дуулна аа

Чин хүслийн дээдийг өргөсөн
Шинэ жилийн шөнө сайхан аа
Энэ жилийн эхний наадам
Шинэ жилийн шөнө сайхан аа

2 Kommentare:

  1. Сайн байна уу,
    Шинэ жилийн дуунуудын үг олоод өгөөч.

    1, Шинэ жилийн вальс -Бүх одод
    2. Шинэ жил - 3 охин
    3. Шинэ жил - Freezone
    4. Цасан аялгуу -Ариунаа
    5. Шинэ жил - Хурд

    AntwortenLöschen
  2. Сайн уу? хэдэн дуу байгаа байх нэмчихнээ.

    AntwortenLöschen