2010-07-06

Ханийн жаргал

Ханийн жаргал

Дууг сонсох: mongolduu.com


Амгалан нуурандаа хөвөх хос хунгийн адил
Алтан дэлхийд чамтайгаа нийлэн голомт үүсгээд
Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад
Амьдралын их замд ханийн жаргал эдэлнэ ээ

Саруулхан шөнийн гэрэл тооноор тусан мэлтийхэд
Санаа амгалан нойрсох чинийхээ царайг ширтээд
Сайхан төвшин дүрийг чинь зүрхэндээ нууцхан шингээгээд
Салашгүй үүрдийн итгэлийг сэтгэлдээ тунгаан хадгалсан

Хөвч дэлхийн зоон дээр түшинхэн тулж яваа
Хүний хань гэдэг гэрийн багана шиг юм
Жаран жилийг туулавч хайрын гал нь хэвээрээ
Жаргал зовлонг эдлэвч өгөөмөр сэтгэл минь янзаараа

5 Kommentare:

  1. Дунд сургуульд байхдаа монгол ардын богино дуу сонирхож үгийг нь цуглуулж явлаа гэж, нэг мэдсэн 100 гаруй үгтэй болсон байсан санагдана. Ойрд нэг харихаараа дууны үгний дэвтэрээ эрж олоод ардын дууны нэг блог нээдэг ч юм билүү гэж бодох болов.

    AntwortenLöschen
  2. Ёстой сайхан санаа байна

    AntwortenLöschen
  3. Баярлалаа. Би энэ дууг хэдэн жил хайж байсан юм. Манай аав энэ дууг дуулах дуртай байсан гэсэн. Тэгээд л би хайгаад байсан юм. Үнэхээр их баярлалаа.

    AntwortenLöschen
  4. урдь нь хүүхэд б.сан б.хор шимтэж сонсдоггүй бжэ миний найзыг батбилэг гэдэг найзын аав бурхан болоод 3н жил орчим б.лж б.сан билүү Mиний найзын ээж хэвтэрт бамбан хордлогтой хүнд шатанда эмчэлгэгүй болсон хүн б.сан энэ дуу радиогор дугарч б.на охин минь дууг нь нэм гэд би энэ сонсхор миний хань санагдад хань минь энэ дуунд их дуртай гээд их уйлаж билээ тухан үед би радиогор сонсж б.сан 2002онд дууний нэрийг сайн мэдэхгүй гэхдэ дутуу хагас буруу зөв аялад дуунд нь дурлаж билээ найз минь айлын том 2р охин дүүтэй ээж нь өвчтэй хар багаса хатуу амьдарал туулад одоо хана б.даг юм б.до саяхан сураг дулсан ээж нь бас л хайрт ханьда яарад явад удаж байга юм гэнэ билээ гоё дуу сайхан үгтэй эмзэг дурсаж хөгөлсөн агу хайрын дурсамжтай дуу олон хүний зүрхэнд хоногшод хадагдсан ариун дуу б.нлэ

    AntwortenLöschen