Харийн нутаг давчдаад байна
Караоке үзэх: medeelel.com
Элстэй толгод минь зүүдлэгдээд л байна
Ижий минь торойн харагдаад л байна
Эвэрсэн алга нь бодогдоод л байна
Энгэрийнх нь үнэр санагдаад л байна
Аавдаа дахин шавхуурдуулмаар л байна
Айлгаж дараа нь тунирхмаар л байна
Ижийдээ очоод үнсүүлмээр л байна
Элхэрч нялхарч аргадуулмаар л байна
Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр л байна
Хатуу дарсыг ч тулгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна
Саравчлан тосох нь аав минь л байна
Сандарч гүйгээд ээж минь л байна
Сааль нь ханхалсан гэр минь л байна
Сайхан бүхний дээж нь байна
Цээлхэн дуугаа дуулмаар л байна
Сэмхэн нулимсаа дусаамаар л байна
Сэтгэл зүрх минь нутагтаа л байна
Сэлүүхэн талдаа хөрвөөмөөр л байна
Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр л байна
Хатуу дарсыг ч тулгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen