Сэтгэлээс уяатай нутаг
Гүйгүүл зэрэглээ холдон ойртоод
Гэнэн жаахан насаа санахад
Гэзэгний үзүүрийн томоогүй салхи нь
Гэрийн минь үнэрийг тээгээд ирдэг ээ
Санах л юм даа нутгаа санах юм
Сайхан цэнхэр нутаг минь харагдах юм даа
Шаргал талдаа хараа цуцаан
Саравчилж суудаг ижийдээ яарахад
Шанхны туяатай хонгор нарнаас
Сэтгэл минь дандаа түрүүлээд очдог оо
Ижилгүй уудам нутгаа санах юм
Ижийтэй цэнхэр говь минь та бодогдох юм
Зүггүй хязгаар алслан алслаад
Зүүгдээд дагадаг аавдаа үнсүүлэхэд
Зүсрээ намираа борооны үүлнээс
Зүүд минь үргэлж үнэн байдаг аа
Анирхан уужим нутгаа санах юм
Аавтай хөх говь минь та зүүдлэгдэх юм
Ижилгүй уудам нутгаа бодох юм
Ижий аавтай говь минь санагдах юм даа
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen